Улсын начин Б.Түвшинтөгс түрүүлж, Улсын гарди Ц.Бямба-Отгон үзүүрлэв

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 47 секунд

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Монгол улсын өсөх идэр, үнэн зоригт, цогт гарамгай харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Барилдаанд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Сүүнгийн Туяа ХХК, "Булган Хангай" дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.

Харин шөвгийн дөрөвт Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Кардеш" ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Б.Түмэндэмбэрэл, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Түмэн шувуут” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Д.Төрбаяр нар шалгарлаа.

Шөвгийн наймд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Ц.Мөнхбаяр, цэргийн арслан Г.Жамбалдорж, аймгийн заан С.Доржпалам нар үлдэв.

Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй улсын харцага Л.Пүрэвжавт МҮБХ болон нутгийн олон, ахан дүүс, найз нөхөд, “Ээлт хан” галын бөхчүүд зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүлж байлаа.

Энэ барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

Улаанбаатарт үүлшиж, 6 хэм дулаан байна
Улаанбаатарт үүлшиж, 6 хэм дулаан байна
 
“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд“ сургалтад эрүүл мэндийн салбарынхан хамрагдаж эхэллээ
“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд“ сургалтад эрүүл мэндийн салбарынхан хамрагдаж эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!