Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга: Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёроос болж Ардчилал үгүй боллоо. Ардчиллаа авармаар байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй МоАХ-ны үе үеийн төлөөллүүд өнөөдөр /2024.04.20/ Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга цаг үеийн зарим асуудлаар байр сууриа илэрхийлж, тайлбар өгсөн юм. Тэрбээр,

"Би сонгуульд оролцохгүй. Харин залуучуудаа дэмжье гэж байгаа. Гэтэл С.Зоригийг хөнөөсөн хэрэг дахиж илрээд, нөгөө л Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж хоёр нэр холбогдоод явж байна. 26 жилийн турш нийт зургаан сонгуулийн үеэр дандаа С.Зоригийн хэргийг сөхөж ярьдаг.

Тэгэхээр Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гэсэн хүмүүс нэр усаа цэвэрлээд, нэрээ татдаг юм уу, яадаг юм. Ардчилал гэдэг зүйл чинь энэ хоёр хүнээс болж, үгүй боллоо шүү дээ. Эсвэл энэ хоёр АН-аас явлаа гэдгээ хэлээд, болих хэрэгтэй" гэсэн юм.

Өнөөдөр С.Зориг агсны 62 насны төрсөн өдөр тохиож байна
Өнөөдөр С.Зориг агсны 62 насны төрсөн өдөр тохиож байна
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.