Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны 62 насны төрсөн өдөр тохиож байна. Тэрээр амьд сэрүүн байсан бол 62 нас хүрэх байжээ.
С.Зориг нь одоогоос 26 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бусдын гарт онц хэргийгээр алагдаж, амь насаа алдсан байдаг.
Жил бүр түүний төрсөн өдөр болон амь насаа алдсан өдөр үе үеийн ардчиллын төлөөлөгчид түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг билээ. Энэ дагуу өнөөдөр МоАХ-ны үе үеийн төлөөлөл, одоогийн АН-ын удирдлагууд цэцэг өргөлөө.