Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны 62 насны төрсөн өдөр өнөөдөр /2024.04.20/ тохиож байна. Ардчилсан намын удирдлагууд болон МоАХ-ны үе үеийн төлөөллүүд түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв.
Энэ өдрийг тохиолдуулан ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин твиттер хуудаснаа "С.Зоригийн хөшөөг тойрч гороолдог хүмүүс их мөртлөө үзэл санааг нь тойрч суун үйл хэрэг болгодог хүмүүс цөөн юм" гэжээ.
Мөн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Түүний хөшөөг буулгах сэдэл, санаа нь С.Зориг агсныг төдийгүй, түүний үйл хэргийг бүдгэрүүлэх, мартагнуулах зорилготой байхыг үгүйсгэх аргагүй. Иймд С.Зориг агсны хөшөө, ойр орчмын ногоон байгууламжийг тусгай хэрэгцээнд авч хамгаалах болно" гэв.