Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баялгийн сангийн хуулийг эцэслэн батлах хуралдаанд 21 гишүүн хоцорч, найман гишүүн таслав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Баялгийн сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлах юм.

Тэгвэл Баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах хуралдаанд гишүүдийн ирц хүрэхгүй байгаа шалтгаанаар түр хугацаанд дараагийн хуулийн төсөл болох Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах хуралдааныг тасалсан болон танхимд орж ирээгүй гишүүдийн нэрсийг зарлалаа.

Тодруулбал, өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, П.Анужин, Б.Баярсайхан, Б.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Бейсен, Ж.Батсуурь нарын найман гишүүн огт ирээгүй буюу тасалсан бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Анандбазар, Д.Батлут, Б.Баттөмөр, Э.Батшугар, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Н.Ганибал, Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар, Ц.Туваан, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, С.Чинзориг, Б.Чойжилсүрэн, Ц.Эрдэнэбат, Б.Өнөрболор гэсэн 21 гишүүн хуулийн төслийг эцэслэн батлах хуралдаанаас хоцорч, танхимын ирц бүрдээгүй тул хуулийн төслийг эцэслэн батлах хугацаа түр хойшилж, араас нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.