СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хашааны шар өвсөө шатааж байгаад гал алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 36 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, Гал түймэр унтраах, аврах анги, ногоон бүсийн хөдөлгөөнт эрүүлийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж унтраагаад байна.

Дуудлага мэдээллийн шалтгаан нөхцөл нь иргэд шар өвс шатаасны улмаас гал алдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа юм.Жишээлбэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн хойно шар өвс шатсан дуудлага 12:05 цагт ирсэн. Дуудлагаар бүрэлдэхүүнийг очиход 82 настай, эрэгтэй хашааны шар өвсөө шатаасны улмаас гал алдсан байна. Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн ногоон бүсэд ой хээрийн түймэр, шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтаар ажиллаж, олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байгаа ч шар өвс шатсан дуудлага мэдээлэл бүртгэгдсээр байна.

Иймд хашааны шар өвсөө шатаахгүй байх, ил гал, үнс нурам, асаасан чүдэнзийг бүрэн унтрааж аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Цагдан хоригдох арга хэмжээ  15.3 хувиар буурчээ
Цагдан хоригдох арга хэмжээ 15.3 хувиар буурчээ
 
М.Тулгат: МАН үнэмлэхүй олонхоор НИТХ-ын тойргийн хуваалт хийлээ
М.Тулгат: МАН үнэмлэхүй олонхоор НИТХ-ын тойргийн хуваалт хийлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!