Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдан хоригдох арга хэмжээ 15.3 хувиар буурчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Прокурорын байгууллага энэ оны нэгдүгээр улиралд хэрэг бүртгэлтийн 38.987, мөрдөн байцаалтын 7352 хэрэгт хяналт тавьж, 3294 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон 143 хүнийг сэжигтнээр баривчилж, яллагдагчаар татагдсан 305 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад сэжигтнээр баривчлагдсан хүн 1.1 дахин, цагдан хоригдсон хүн 15.3 хувиар буурчээ.

Мөн мөрдөгчөөс гаргасан сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах саналыг прокурор хянаад, 54 хүнийг баривчлахаас татгалзаж эрх нь зөрчигдөхөөс хамгаалсан байна.

Д.Амарбаясгалан: Малчны хоршоо, гурилын асуудлууд дээр багахан улстөржөөд, засварлага авахгүй үргэлжлүүлж өгөөч гэж АН-ын бүлгээс гуйж байна
Д.Амарбаясгалан: Малчны хоршоо, гурилын асуудлууд дээр багахан улстөржөөд, засварлага авахгүй үргэлжлүүлж өгөөч гэж АН-ын бүлгээс гуйж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.