Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шар өвс шатаж байсныг шуурхай унтраалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Өнөөдөр 16:30 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан 3 удаагийн дуудлага ирж, алба хаагчид шуурхай ажиллаж бүрэн унтраалаа. Жил бүрийн энэ үед хуурайшилтын үе тохиодог. Иймд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
  • Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
  • Асаагуурыг ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
  • Гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах
  • Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх

Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалж урьдчилан сэргийлээрэй.

АН-ын дарга Лу.Гантөмөрт Монголын багш нарын ҮЭХ-ноос багш нарын цалинг 1000 долларт хүргэх хүсэлтийг хүргүүллээ
АН-ын дарга Лу.Гантөмөрт Монголын багш нарын ҮЭХ-ноос багш нарын цалинг 1000 долларт хүргэх хүсэлтийг хүргүүллээ
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.