100 жилийн өмнөх томуугийн дэгдэлт ба амны хаалт
Огноо
Унших
3 минут 43 секунд
Дэлхий дахинд COVID-19 цар тахалтай тэмцэхийн тулд амны хаалт тогтмол хэрэглэхийг уриалж байгаа билээ. Тэгвэл 100 жилийн өмнө 15 сарын дотор 50 сая гаруй хүний амийг авч одсон томуугийн вирусын үед хүмүүс амны хаалтыг хэрхэн хэрэглэж байсныг харуулах гэрэл зургуудыг хуваалцаж байна. Тухайн үед өвчний тархах хүрээ, шинж тэмдэг өөр байсан боловч халдварыг цааш тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалтыг тогтмол зүүдэг байсан юм. Хэдийгээр зарим маскуудыг зориулалтын материалаар үйлдвэрлээгүй, зохих ёсоор зүүгээгүй байсан ч тодорхой хэмжээнд халдвар тархахаас хамгаалж чаддаг байв.