Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМИЙН СОНСГОЛ: Хилээр KFC, GS-25, CU-ийн захиалгатай гахай, тахианы мах, хөлдөөж хэрчсэн төмс орж ирж байгаа боловч түүнд эм, химийн бодисыг илрүүлэх шинжилгээг хийж чадахгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар мэдээллийг сонсож байна.

Энэ үеэр шинжээч "Хилээр KFC, GS-25, CU-ийн захиалгатай гахай, тахианы мах, хөлдөөж хэрчсэн төмс орж ирж байгаа боловч түүнд "Үлдэгдэл шавхагдлын шинжилгээ" буюу мал, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд эм, химийн бодисыг илрүүлэх шинжилгээг хийж чадахгүй байна. Монголд энэ шинжилгээг хийхгүй байгаа учраас импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд эм, вакцины үлдэгдэлтэй юм уу гэдгийг шинжилж чадахгүй байгаад анхаарах хэрэгтэй" гэлээ.

Өчигдөр эрүүлжүүлэхэд 142 хүн хоножээ
Өчигдөр эрүүлжүүлэхэд 142 хүн хоножээ
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.