Өнгөт арьст иргэн Дэниел Пруд саатуулагдсаныхаа дараа нас барсантай холбогдуулан Нью-Йорк муж улсын Рочестер хотын эрх баригчид долоон цагдааг ажлаас нь түр хугацаагаар чөлөөлжээ. Уг хэрэгт холбогдуулан нарийн мөрдөн шалгахыг хотын дарга Лавли Уоррен Нью-Йорк муж улсын ерөнхий прокурорын газарт уриалсан юм.
Пруд Рочестер хотод гуравдугаар сарын 23-нд саатуулагджээ. Түүнийг мансуурсан байдалтай гудамжаар нүцгэн гүйж байхад нь цагдаа нар барьсан байна. Өөрийгөө коронавирусээр халдварласан хэмээн хашгирч байсан Прудын толгойд цагдаа нар шүлснээс нь хамгаалах зорилгоор уут углажээ. Удалгүй Пруд ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш хэдэн хоногийн дараа нас баржээ. Хожим нь Прудын төрөл садан мэдэгдэхдээ, түүнийг сэтгэцийн асуудалтай бөгөөд өмнө нь тэрбээр гэрээсээ зугтаж байсан байсан гэжээ.
А.Мишээл