Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Сандаг-Очир: ЭМЯ, Эмийн зөвлөлөөр шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь өөрсдөө эм, эмнэлгийн хэрэгслийн бизнестэй хамааралтай гэдэг нь маргааш илчлэгдэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ. Өнөөдрийн сонсголоор Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлыг судалж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Манайх шиг эм, эмнэлгийн тогтолцоогоо хувийн хэвшилд 100 хувь даатгачихсан, Бөмбөгөр, Нарантуул, онлайнаар эм худалдаалдаг улс хэд байгаа бол. ЭМЯ, Эмийн зөвлөлөөр шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь өөрсдөө эм, эмнэлгийн хэрэгслийн бизнестэй хамааралтай гэдэг нь маргааш илчлэгдэнэ" гэв.

С.Амарсайхан: Нас барсан алба хаагч гал руу тоног хэрэгсэлтэй орсон, мөн тэтгэвэрт гарах хүсэлтээ өгөөгүй
С.Амарсайхан: Нас барсан алба хаагч гал руу тоног хэрэгсэлтэй орсон, мөн тэтгэвэрт гарах хүсэлтээ өгөөгүй
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.