Хаврын их цэвэрлэгээ нийслэлд үргэлжилж буй. Хотын дарга Х.Нямбаатар энэ талаар цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,
"Катарт болсон хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр япончууд стадион цэвэрлэсэн нь шуугиан болж байв. Энэ бол Япон соёл. Японд өдөр бүр сургууль цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл ойр орчноо, жорлон нойлоо цэвэрлэж, цэвэр цэмцгэр байлгана.
Хотоо цэвэрлэе гэхээр "Шороотой нь хутгаад байна, болиоч наадхаа, шороотой хотыг юуг нь цэвэрлэдэг юм, салхинд хийсчихнэ, коммунист субботник хийлээ, би татвар төлөгч чи цэвэрлэ" гэнэ. Гараа хөдөлгөхгүй байж амаа билүүддэг Монгол зан. Өөрчлөх хэрэгтэй.
Энэ амралтын өдрүүдээр нийслэлийн харьяа агентлаг, байгууллагууд цэвэрлэгээ хийж байна" гэв.