Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Төөрсөн, сураггүй болсон 9 иргэнийг эсэн мэнд олж, цас шаварт суусан 10 иргэний аюулгүй байдлыг хангав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд Увс аймгийн Сагил, Өмнөговь аймгийн Даланзадгад,Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан суманд нийт 9 иргэн төөрсөн, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж, 9 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.

Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Өвөрхангай аймгийн Хужирт, Өмнөговь аймгийн Ханбогд суманд цас, шаварт суусан гурван автомашиныг татан гаргаж, 10 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Дундговь, Дорноговь аймгуудын нутгаар салхины хурд 24 метр хүрч ширүүснэ
Дундговь, Дорноговь аймгуудын нутгаар салхины хурд 24 метр хүрч ширүүснэ
 
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газарт танилцуулна
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газарт танилцуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.