Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чөлөөт бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 600 гаруй тамирчин оролцлоо

Ангилал
Нийгэм Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 43 секунд

Эрүүл чийрэг, спортлог иргэн бэлтгэх, их спортын ач холбогдол үнэ цэнийг сурталчлан таниулах, цаашлаад тив дэлхийд нэрээ дуурсгасан тамирчид бэлтгэх Монгол Улсын Засгийн газрын бодлого, аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд чөлөөт бөхийн U-15 улсын аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 04 сарын 11-14-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амжилттай зохион байгуулагдаж байна.

Өмнөговь аймгийг 2024 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөнд тусгагдсан уг тэмцээнд 35 байгууллагын 600 гаруй өсвөрийн тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат оролцож тамирчдад амжилт хүслээ.

Мөн хүндэт зочноор Монгол Улсын нэрийг тив дэлхийд дуурсгасан Хөдөлмөрийн баатар З.Ойдов, Аймгийн БТСГ-ын дарга, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4-р байрын шагналт 2004 оны олимпийн наадамд оролцогч, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ, Улсын начин Т.Энхтуяа, Гавъяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Олимпын зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар оролцож байгаа нь тэмцээний чанар чансааг илтгэж байгаа юм. Уг тэмцээн зохион байгуулагдсанаар Өмнөговь аймгийн хүүхэд багачуудад чөлөөт бөхийн спортыг сурталчлан таниулах, уг спортоор хичээллэх, тив дэлхийд гарах хүсэл мөрөөдөлтэй болох, шилдэг тамирчид төрөн гарах зэрэг ач холбогдолтой юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв аймгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв аймгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.