Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Ханбогд сумаас алга болсон 1 иргэнийг олсон. Даланзадгад суманд алга болсон 2 иргэнийг эрэн хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 иргэн, Ханбогд сумын 1 иргэн төөрсөн байна. Тэгвэл одоогийн байдлаар Ханбогд сумаас алга болсон иргэнийг олжээ. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад,

"Өмнөговь аймагт болж буй хүчтэй шуурганы улмаас Ханбогд сумын 1 иргэн, Даланзадгад сумын 2 иргэн сураггүй алга болсон байснаас Ханбогд сумын иргэн эсэн мэнд олдсон. Өөрөө гэртээ харьсан гэх мэдээлэл ирсэн.

Харин Даланзадгад суманд алга болсон 2 иргэнийг эрэн хайж байна. Нэг иргэн нь автомашинтайгаа яваад сураггүй болсон бол нөгөө нь явган явж байх үедээ сураггүй болсон.

Иймд иргэд та бүхэн цаг агаарын аюулт үзэгдэл ажиглагдаж буй энэ үед сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Мөн орон нутгийн замд зорчихгүй байна уу" гэлээ.

ФОТО: Шороон шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг Онцгойлон анхааруулж байна
ФОТО: Шороон шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг Онцгойлон анхааруулж байна
 
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 21 улстөрчийг 2 тэрбум ам.долларын авлига авсан хэргээр “Рио Тинто“-гийн туслан гүйцэтгэгч компани Лондонгийн арбитрын шүүхэд хандсан гэх мэдээлэл ХУДАЛ