С.БАЯР: С.Зориг надаас Ерөнхий сайдад нэр дэвшвэл Ерөнхийлөгч намайг дэмжих үү гэж асуухад нь ийм асуудал орж ирвэл татгалзах үндэслэл алга гэж хэлж байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 11 секунд

"Лхагвын тойм" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уригдан цахимаар оролцож ярилцсан билээ.

Тодруулбал, улс төрийн хүрээнд халуун сэдэв болоод буй төр, С.Зоригийн хэрэг, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлуудад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хамааралтай хэмээн яригдах болсон тул тэрбээр энэ тухай дэлгэрэнгүй тайлбар өгсөн билээ.

Тэгвэл ярилцлагын дараа Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудастаа "Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 25 жил улайм цайм ингэж ярив. Би гайхдаг. Яах юм? Яагаад? Тэр үед би ЕТГ-ын дарга байв. С.Зориг надтай дөрөв уулзаж "Ерөнхий сайдад би нэр дэвшвэл Ерөнхийлөгч Н.Багабанди намайг дэмжих үү, би түүнтэй уулзаж болох уу" гэж асуулгаж байв. Би, "Ийм асуудал ТГ-т албан ёсоор ирээгүй тул албан ёсны хариу байхгүй. Ерөнхийлөгч чамайг хүлээж авах шалтгаан алга" гэнэ. Тэгэхэд С.Зориг "би фракцуудтай уулзаж буй тул Ерөнхийлөгчийн албан бус хариу ч хамаагүй хэрэгтэй байна" гэж байв.

1998.10.02-ны 15 цагт С.Зориг миний өрөөнд ирж, хүсэлтээ дахин хэлэв. Ерөнхийлөгчтэй уулзаж гарч ирээд би түүнд "Асуудал албан ёсоор ирээгүй хэвээр тул албан ёсны хариу байхгүй хэвээр. Гэхдээ ийм асуудал орж ирвэл татгалзах үндэслэл яг одоо алга гэж үзэж байна" гэсэн хариултыг нь дамжуулсан.

Бидний уулзалтанд УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, А.Ганбаатар нар оролцож байв. Өөр бусад гишүүд ч энэ асуудлыг мэдэж байсан юм билээ. Бид бүгдийн мэдүүлэг хавтас хэрэгт байгаа. Би, бид амьд байна. Би, бид гүтгээд байна уу" хэмээн жиргэв.

Ц.ЭЛБЭГДОРЖ: Ерөнхий сайдаар С.Зоригийг томилох тухай Үндэсний Ардчилсан намын Ерөнхий зөвлөл дээр тухайн үед огт яригдаагүй. Наадах чинь эрх баригчдын гүтгэлэг
Ц.ЭЛБЭГДОРЖ: Ерөнхий сайдаар С.Зоригийг томилох тухай Үндэсний Ардчилсан намын Ерөнхий зөвлөл дээр тухайн үед огт яригдаагүй. Наадах чинь эрх баригчдын гүтгэлэг
 
Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засварыг маргааш оройн 22:00 цагаас эхэлж хийнэ
Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засварыг маргааш оройн 22:00 цагаас эхэлж хийнэ
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!