Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорнод аймагт гарсан түймэрт 100 га талбай шатжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Дорнод аймаг, Матад сумын нутаг Буян-Өндөр багийн Хөндий худаг гэх газарт өчигдөр гарсан түймрийг онцгой байдлын албан хаагчид бүрэн унтраажээ. Галын дуудлага тухайн орой 18:20 цагт бүртгэгдсэн бөгөөд Матад суманд үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн албан хаагчид ажилласан байна. Хээрийн түймрийг 21:35 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 100 га орчим талбай шатсан болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Улсын хэмжээнд он гарсаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ аймагт 14 удаа ой, хээрийн түймэр гарсан байна.

ТОДРУУЛГА: 13 настай охиныг БЗД-ийн 7 дугаар хорооноос олсон. Алга болсон шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна
ТОДРУУЛГА: 13 настай охиныг БЗД-ийн 7 дугаар хорооноос олсон. Алга болсон шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.