Монголын оюутны спортын VI наадмын шигшээ тэмцээн энэ сарын 15-25-нд болно. Энэ удаагийн наадамд МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, "Этүгэн", ДХИС зэрэг 35 их дээд сургуулийн оюутан залуус спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Монголын оюутны спортын анхны наадам 1959 онд БНМАУ-ын “Залуучуудын оюутны наадам” нэртэйгээр Улаанбаатар хотноо болж байв. Нийслэл, орон нутгаас шалгарсан багууд шигшээ тэмцээнд оролцохоор Улаанбаатарт ирсэн тэр үед Спортын төв ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад орсон түүхтэй. Улмаар тэдгээрт зохион байгуулсан анхны тэмцээн нь оюутны наадам болжээ.
Монголын оюутны спортын наадамд 35 их дээд сургуулийн оюутан залуус өрсөлдөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.