Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ коронавирусний асуудлаарх түншлэлд НЭГДЭХГҮЙ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 2 секунд

Шинэ төрлийн коронавирусний вакцин гарган авах, үйлдвэрлэх, түгээх олон улсын “COVAX” санаачилгад АНУ оролцохгүй хэмээн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Жадд Дир мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ,

“АНУ коронавирусийг ялан дийлэхийн тулд олон улсын түншүүдтэйгээ үргэлжлүүлэн хамтран ажиллана. Гэхдээ бид авлигад автсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ нөлөөн дор буй олон улсын байгууллагуудад хавчигдаж шахагдахгүй” хэмээсэн байна.

“COVAX” төслийг Дэлхийн вакцинжуулалт, дархлаажуулалтын холбоо /GAVI/, тахлын бэлэн байдлын шинэчлэлийн эвсэл /CEPI/, ДЭМБ, түүнчлэн уг хэрэгслийн хувьд засгийн газрын санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр гэж үзэж байгаа вакцин үйлдвэрлэгч үндэстэн дамнасан корпорацууд удирдаж байгаа аж. Энэхүү механизм нь ойролцоогоор 12 төрлийн вакцинд хөрөнгө оруулах, зах зээлд гарсны дараа тэгш хүртээмжтэй хуваарилах зорилготой.

Дэвсгэр мэдээлэл:                                                                                                                                        2021 оны эцэс гэхэд “COVAX”-ийн тусламжтайгаар 2 тэрбум орчим тун вакцин тараахаар төлөвлөөд буй. Одоогийн байдлаар уг төсөлд 172 орон нэгдсэнийг ДЭМБ-ын ерөнхий захирал өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.

С.Хонгорзул

Таймлайн: Монгол хэлний төлөөх тэмцэл хэрхэн өрнөж байна вэ?
Таймлайн: Монгол хэлний төлөөх тэмцэл хэрхэн өрнөж байна вэ?
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.