Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахим хуудсаараа дамжуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эсрэг дэлгэрэнгүй байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр энэ үеэрээ,
"Чиний сайд нэг бүр чинь тендерчин, төсөвч, авлигач байгаа. Чи үнэхээр шударга юм бол сайд нараа сонгуульд нэр дэвшүүлэхээ болиоч. Намынхаа УЗ-ийн гишүүдийг ч адилхан. Над шиг 5-7 жил шалгуул. Тэгээд улстөр ярь. Чи эрүүл хүн үү. Чамд юу тохиолдов. Хоолны чинь хордлого тархи руу чинь орсон уу. 1998 онд амь насаа алдсан С.Зориг 2016 онд Монголын мэдэлд ирсэн "Эрдэнэт"-ийн 49 хувьд холбоотой ч гэх шиг" гэлээ.