АН-ын гишүүн Э.Бат-Үүл өөрийн цахим хуудаснаа "Л.Гантөмөр,ойрд үзэгдээгүй том лидер-манлайлагч болох бололтой. Үнэндээ би Л.Гантөмөрийг манай намын дарга болоход нь хулгайч төртэй тэмцэх тэмцэлд намаа нэгтгээд удирдаад авч явж чадах манлайлагч болж чадна гэдэгт итгэхгүй байсан.Тэр тусмаа япон боловсрол, хүмүүжил нь түүнийг хэтийдсэн аядуу, хүлээцтэй болгосон доо гэж хардаж байв. Гэтэл би эндүүрсэн бололтой.Тэр яван байж чангараад байна.
Сүүлийн үед түүний байр байдлыг харахад С.Зориг шиг тогтуун, Ц.Элбэгээ шиг ортол илтгэгч,Б.Баабар шиг цараатай, Р.Гончигдорж шиг нягт сэтгэлгээтэй жэнтэлмен болоод байна.
Ямар ч байсан бидний эхэлсэн үйл хэргийг нэр төртэй аваад явах шинэ үеэр намаа сэлбэнэ гэсэн амандаа хүрчээ" гэж бичжээ.
Намын тамгаа алдахгүйн тулд биедээ авч явдаг байсан
Өчигдөр АН-ын намын 34 жилийн баярын хурал болсон. Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр "АН-ын даргын тамгыг гардаж аваад дөрөвдүгээр сарын 21-нд би Баянхонгор явахдаа тамгаа бариад явсан. Алдчих юм шиг санагдаад хайр хүрээд, энэ тамгыг намдаа үлдээхгүй баруун бүсийг тойруулаад явъя, намынхаа бүх гишүүдэд үзүүлмээр санагдаад явж байсан. Тухайн үед Архангай аймагт очиж байхад тамга, гэрчилгээтэй боллоо, бүгд нийлэх үү гэдэг асуулт тавьсан. Эв эе гэж юу вэ гэдгийг би тэр үед бодож эхэлсэн.
Олон хүн хэлж байсан, та нар эвлэлдэж чадахгүй, яагаад гэвэл та нар олон жигүүртэй, олон ургальч үзэлтэй, даргаа аялдан дагалддаг хүмүүсийн хүмүүсийн нүдээр харахад бид эвлэлдэх ямар ч бололцоогүй, эв гэх үг бидэнд байдаггүй юм шигээр хүмүүс төсөөлдөг юм билээ. Бид эв эеийг өөрөөр хардаг. Аялдан дагалдагчгүй байдаг намыг эв эеийн хүчтэй нам гэж хувьдаа хардаг. Даргаа дагаж аялдан дагалддаггүй тэр хүмүүс бол эвийн хүч юм гэж харж байна" гэдгийг онцолсон юм.