Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ: Яагаад Тунляо хотод эх хэлний төлөөх тэмцэл хурцадсан бэ?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

ӨМӨЗО-ны Тунляо хотын дунд сургуульд энэ сараас эхлэн монгол хэлийг хоёрдогч хэл болгон заах засгийн газрын шийдвэрийг БНХАУ-ын засгийн газраас гараад байгаа. Үүнийг өвөрлөгч иргэд эсэргүүцэж лоозонтой жагсаж эхэлснээс хойш хоёр сар орчим хугацаа өнгөрөөд байна.

Тунляо хотын дунд сургуулийн хичээл наймдугаар сарын эхээр орсон учир хоёрдугаар түвшний хос хэлний сургалтын шийдвэртэй танилцаагүй, мэдээгүй эцэг эхчүүд хүүхдүүдээ хичээлд нь явуулсан байна. Тиймээс эх хэлээ аварч үлдэх хөдөлгөөн уг хотоос эхэлжээ. Бусад хотуудын дунд сургуулийн хичээл өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний өдөр эхлэх байсан боловч эцэг эхчүүд засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн хүүхдүүдээ хичээлд нь явуулаагүй аж.

Хятад хэлийг эх хэл болгон заах шийдвэр яагаад заавал Тунляо хотод эхэлж хэрэгжихээр болов? Тэнд яагаад тэмцэл хурцдаж байна вэ? Тус хотын оршин суугчдын 45.3 хувийг өвөрмонголчууд эзэлдэг. Нэг сая гурван зуун мянга гаруй өвөрлөгчид амьдардаг нь БНХАУ-ын засгийн газрын шийдвэр хэрэгжих түлхэц болсон байж болох юм.

Энэ асуудлын талаар болон өвөрмонголчуудын эх хэлнийхээ төлөөх тэмцлийн алаар Япон улсын Шизүока Их Сургуулийн Угсаатан Зүй, Нийгмийн Ухааны Тэнхимийн багш, профессор, зохиолч Огнуус овогтой Цогтутай хөдөлгөөний үйл явцын талаар ярилцаж тодруулсан билээ. 

Д.Цэрэнчимэг

.

 

Х.Баттулга: Үр дагаврыг зөвхөн багш нар үүрч, хүүхэд залуучууд хохирч үлдэхэд хүрч байна
Х.Баттулга: Үр дагаврыг зөвхөн багш нар үүрч, хүүхэд залуучууд хохирч үлдэхэд хүрч байна
 
7 хүн нас барж, 5.4 тэрбумын хохирол учирсан “Дүнжингарав“-ын ослын хэргийг ӨНӨӨДӨР шүүж байна
7 хүн нас барж, 5.4 тэрбумын хохирол учирсан “Дүнжингарав“-ын ослын хэргийг ӨНӨӨДӨР шүүж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.