Ихэнх амьтны үр хөврөл эхийн биед хөгждөг бол загас нь гадаад үр тогтолттой. Хөгжлийн хугацаа нь загасны төрөл зүйлээс хамаарч өөр өөр байдаг.
Монголд хавар 4 дүгээр сараас эхлэн загасны төрөл зүйлүүд түрсээ шахдаг. Энэ хугацаанд нь загас барих, агнахгүй байх нь маш чухал юм. Учир нь гол мөрний экосистемийн тэнцвэрт байдлыг хангах нэн чухал үүрэгтэй загасны тоо толгой хүмүүсийн хууль бус агнуураас шалтгаалан буурахад хүрч байна. Хэрэв та загас агнах гэж байгаа бол загасны төрөл, зүйлээс хамаарч хуулиар хориглосон хугацаанаас бусад үед, ахуйн зориулалтаар загас барих журмыг мөрдөх шаардлагатай.