Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Эрдэс баялгийн асуудлаар сонсгол хийж, лицензүүд хэн хэнд, хэрхэн очсоныг нийгэмд зайлшгүй ил болгох ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Стратегийн ордуудыг хувааж авсан газрууд байна. Жишээлбэл, 5-7 хуваагаад нөөцүүдийг нь өөр байдлаар гаргаж өгсөн тохиолдол байна.

Зөвхөн Эрдэнэт болон Тавантолгойд улсын төсөв 6 их наядаар давж биелээд, төлбөрийн тэнцэл ашигтай гарч жил бүр 1 хүнд ногдох ДНБ 1000 ам.доллараар нэмэгдэж байгаа. Энэ юу вэ гэхээр маш их хэмжээний бүртгэлгүй баялаг байна гэсэн үг. Авлигатай хийх тэмцэл, цахим реформ ч гэсэн үүний төлөө байсан.

Би эрдэс баялгийн асуудлаар УИХ сонсгол хийж, лицензүүд хэн хэнд, хэрхэн очсоныг нийгэмд зайлшгүй ил болгох ёстой" гэх байр суурийг илэрхийллээ.

Х.Нямбаатар: Яармагийн түгжрэл ирэх жил цэгцэрнэ
Х.Нямбаатар: Яармагийн түгжрэл ирэх жил цэгцэрнэ
 
Улс тунхагласны баяраар Замын-Үүд хаахгүй
Улс тунхагласны баяраар Замын-Үүд хаахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.