Т.Баярхүү: Дэлбэрэлтэд хоёр жолоочийн хэн нь буруутайг тогтоохоор шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Улсын Онцгой комиссоос Дүнжингаравын уулзварт болсон осолтой холбогдуулан хийсэн шалгалтын дүнг өнөөдөр /2024.04.04/ танилцуулсан.

Энэ үеэр Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд хоёр машины жолоочийн хэн нь буруутай болох, нийт хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа" гэв.

Эргэн сануулахад, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөн дэлбэрэлт болсон. Тус дэлбэрэлтэд ОБЕГ-ын гурван алба хаагч өртөж нас барсан бол 14 хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн. Үүнээс хойш дөрвөн иргэн шархаа даалгүй нас барсан юм. Мөн орон сууц шатаж олон айл өрх орох оронгүй болоод байгаа.

Тэгвэл Дүнжингаравын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байранд үүссэн хагарал нь газар хөдлөлтөд тэсэхгүй гэх дүгнэлт гарсан байна.

Л.Оюун-Эрдэнэ: МАНАН гэх системийг задлахын төлөө хатуу зогссон сүүлийн Засгийн газар байж магадгүй
Л.Оюун-Эрдэнэ: МАНАН гэх системийг задлахын төлөө хатуу зогссон сүүлийн Засгийн газар байж магадгүй
 
ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо
ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!