-
"Тесла" компанийн гүйцэтгэх захирал Элон Маск хувьцааны үнийн өсөлт болон компанийн ашигт үндэслэн дэлхийн хамгийн баян хүн болох нь тодорхой боллоо.
-
Элон Маскийн "Тесла"-д эзэмших хувь хэмжээ нэмэгдэхгүй.
-
"Тесла"-д эзэмшиж буй Элон Маскийн хувьцаа 68 тэрбум долларын үнэлгээтэй байна.
Тэрбумтан Элон Маскийн тухай ном Монголд бэстселлер болж байв. Зургийн эх сурвалж: Unread.today
Элон Маск 96 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхийн дөрөв дэх баян хүн болж байна гэж “Bloomberg” мэдээлэв. Тэрээр ойрын ирээдүйд бүр их баяжих гэж байна.
“Тесла” компанийн гүйцэтгэх захирал Элон Маск тогтмол цалин авдаггүй боловч 2018 онд хувьцаа эзэмшигчид түүнд 20.3 сая ширхэг хувьцааг 12 тэнцүү блок арилжаагаар хуваан авах боломжийг олгосон юм. Ингэснээр Элон Маск дэлхийн хамгийн баян хүн болох боломжтойг баталжээ.
“Тесла”-гийн хувьцааны огцом өсөлтийн ачаар Элон Маск хоёр блокийн сонголтыг хийх эрхтэй болсон бөгөөд хувьцааны блок тус бүр нь 2.8 тэрбум долларын үнэ хүрэх юм. Одоо тэрбээр дахин 2.8 тэрбум долларын өртөгтэй гурав дахь ээлжийн блокийн болзлыг хангахад хэдэн долоо хоног үлдээд байна. “Тесла” компани нь санхүүгийн үр дүн, зах зээлийн үнэ цэнийн хувьд хэд хэдэн зорилгодоо хүрч байгаа тул Маскийг дээрх сонголтуудаар шагнах болжээ.
Эдгээр үр дүнд нөлөөлж буй хоёр чухал үйл явдлын нэг бол өмнөх зургаан сарын хугацаанд зах зээлийн дунджаар 200 тэрбум долларын үнэтэй байх ёстой “Тесла” (TSLA) -гийн хувьцаа өчигдөр 372 тэрбум долларт хүрсэн хэрэг юм. Тиймээс “Тесла”-гийн хувьцаа дараагийн сард одоогийн үнийн бараг тэн хагасыг алдсан ч гэсэн зургаан сарын дунджаар 200 тэрбум доллар ба түүнээс дээш дүнтэй байх болно.
Хоёр дахь хүчин зүйл нь “Тесла”-гийн ашгийн гүйцэтгэлд үндэслэж байна. Хэрэв шинжээчдийн таамаг зөв байгаа бол “Тесла” энэ улиралд үүнийг хийх боломжтой аж. Өөрөөр хэлбэл, амжилтыг дүгнэхэд мөрддөг ашгийн хэмжээ нь 12 сарын хугацаанд 4.5 тэрбум доллар байх ёстой аж. Компани өнгөрсөн зургаадугаар сарын сүүлч гэхэд 12 сарын хугацаанд бараг 4.4 тэрбум долларын орлого олсон. Гуравдугаар улирлын урьдчилсан таамаглал нь 1.4 тэрбум долларын орлоготой байхаар төлөвлөсөн нь жилийн өмнө энэ үндсэн дээр олсон орлогоосоо гуравны нэгээр нэмэгдээд байна.
Хэрэв блокуудыг сонговол Элон Маск үнэндээ хувьцааг эзэмшихгүй. Тэрээр энэ жил болон өмнөх жилүүдэд авсан блокийнхоо ихэнхийг нь ашиглаагүй байгаа (2018, 2019 онд түүнд ямар ч сонголт ирээгүй.) Хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарах эсвэл хувьцааны хугацаа дуусах үед блок арилжааг хийх боломжтой болдог.
Маск энэ жил хэчнээн олон блокийн сонголт хийсэн байлаа ч гэсэн одоогийн “Тесла”-гийн хувьцааны өчүүхэн хэсгийг эзэмшигч хэвээр байх юм. Элон Маск 34 сая ширхэг хувьцаа эзэмшдэг бөгөөд энэ нь компанийн 18 орчим хувьтай тэнцэх хувьцаа бөгөөд 68 тэрбум доллараар үнэлэгддэг.
Эх сурвалж: CNN, Bloomberg
Г.Мандахбилэгт