Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнийг чагнасан хэргийн захиалагч Г.Занданшатар уу?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 18 секунд

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь тагнаж чагнасан гэх асуудлаар УИХ-ын тусгай хяналтын дэд хороонд гомдол гаргасан  талаар бид мэдээллэсэн. Өөрөө ч тийм өргөдөл өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч “тагнуулж чагнуулж байна гэдгээ нэг жил орчмын өмнөөс мэдсэн, гэхдээ тухайн үед улс төрийн нөхцөл байдал нь тохиромжгүй байсан учраас ил гаргаж тавиагүй, харин одоо ямар нэгэн улс төрийн өнцөгөөс харагдахгүй учраас бүх баримтуудаа нэгтгэж өргөдөл өгсөн” гэдэг тайлбарыг хийв. УИХ-ын тусгай хяналтын дэд хороо уг асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлж прокурорын ерөнхий газраас ажлын хэсэг гаран шалгаж байна. Мөн ТЕГ-ын дарга Д.Гэрэл, Б.Энхсүх нарыг Засгийн хуралдаанаар чөлөөлсөн.

Холбогдох хуулийн дагуу Монгол улсад тагнах чагнах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэдэг бөгөөд бусад ажиллагаа, техник тоног төхөөрөмжийг ТЕГ хянаж байдаг. Тэгвэл хууль зөрчин байж ТЕГ-аас Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан уу? ТЕГ-ын удирдлагуудыг нэг амьсгаагаар бөөндөж халсан нь энэ үйл явдалтай холбоотой юу гэх асуулт өөрийн эрхгүй урган гарч байна. Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын даргын хэмжээний хүнийг хууль бусаар тагнаж чагнах бүдүүн зүрх хуулийнханд байхгүй. Уг ажиллагааны захиалагч нь улс төрийн нэлээд өндөр дээд албан тушаалтан байгаа гэх болов. Энэ өнцгөөс харахад Л.Оюун-Эрдэнээс дээшээ төрийн гурван өндөрлөг мөн шадар сайд л харагдаж байгаа юм. Эдгээрээс хэн нь хууль бус ажиллагааны захиалагч вэ? гэдэг битүү таамаг явж эхэлтэл нэрт нийтлэлч Баабар өөрийн твиттер хуудсаараа нэгэн сонирхолтой зүйлийн талаар жиргэв. Тэрээр “Гэрэл нь Зандкаагийн хувийн мөрдөгч, гүйцэтгэгч. Хүкийг хойтон Еөкөд дэвшүүлээд Зандкааг ЕС болох хувилбар яригдаж. Үүнийг сонсоод Оюук уурлаж. Тэгэнгүүт Гэрэл тагнах чагнах асуудалд орж. Ийм л хөгийн юм болж дээ” гэж жиргэв. Хэрвээ үнэн бол Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан хэргийн захиалагч нь УИХ-ын дарга Г.Занданшатар болж таарч байна.

Г.Занданшатарт үнэхээр Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнах хэрэгцээ шаардлага бий юу гэдэг тун сонирхолтой асуудал.  Г.Занданшатар нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэг нутгийнх. Үүгээрээ Ерөнхийлөгчтэй нэлээд сүжрэх болсон гэх мэдээлэл эртнээс тарсан. Баянхонгорт МАН-аас хамт дэвшсэн нөхдөө унагачихаад өөрөө ганцаараа гараад ирсэн спикер тойрогтоо хүлээн зөвшөөрөгдөхгүй байхад түүнээр бүхэл бүтэн улсын их хурлыг удирдуулах нь зүгээр үү? Гэх яриа МАН-д дүрс хийж гараад эргээд нам дарагдсан.  Хэдийгээр түүнийг Л.Оюун-Эрдэнийг чагнах ажиллагааг захиалсан гэх баримт, үндэслэл хангалттай байхгүй ч МАН-ын дээгүүр зөрчил гүнзгийрч байгааг нотлох олон сурвалж бий. Учир нь 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хүссэн ч эс хүссэн ч Засгийн газрын хувь заяа шинээр яригдах болно. Нэг хэсэг нь У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших ёстой гэж шахаж, дэмжиж байгаа нь МАН-д шинэ орон зай гаргаж, шинэ хуваарилалт хийхийг хүсч байна. Нөгөө хэсэг нь одоо байгаа байр сууриа бататгаж Ерөнхийлөгч Х.Баттулгатай муудалцахгүйн тулд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар хэвээр ажиллуулах сонирхолтой байгаа. Эдгээр зөрчлийн үзүүр зах зухаасаа харагдаад эхлэв үү гэж улс төрийн хүрээнийхэн таамаглаж байна. 

Харааны бэрхшээлтэй хүүхдүүд цахим ном уншигч төхөөрөмжөөр бүрэн хангагдлаа
Харааны бэрхшээлтэй хүүхдүүд цахим ном уншигч төхөөрөмжөөр бүрэн хангагдлаа
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.