Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш ханш нээх өдөр

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Билгийн тооллын Хаврын дунд улаагчин туулай сарын Шинийн 25-ны билигт сайн өдөр буюу маргааш ханш нээх өдөр тохиож байна. Ард түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээн дээдэлж зул өргөж буян үйлддэг заншилтай. Жил бүрийн хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг жамтай.

Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай, энэ улирал эхэлмэгц огторгуйн тоос арилан цэлмэж, анхны солонго татаж, морин хараацай шувуу ирдэг байна. Тиймээс монголчууд энэ өдөр буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эрүүл саруул эд баялагаар арвин, эрүүл саруул байна гэж бэлэгшээдэг билээ.

Шар усанд автсан 102 удаагийн дуудлагаар ажиллаж, 12 айлыг нүүлгэн шилжүүлжээ
Шар усанд автсан 102 удаагийн дуудлагаар ажиллаж, 12 айлыг нүүлгэн шилжүүлжээ
 
Аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ
Аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.