Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МСҮТ төгсөгчдийн 43 хувь нь их, дээд сургууль төгсөгчдөөс өндөр цалин авч байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2024.04.02)-ийн хуралдаанд Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгааны талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал Б.Батбаатар үүнтэй холбоотой судалгааг танилцуулсан.

Тодруулбал, мэргэжлийн боловсрол, сургатын байгууллагын төгсөгчдийн 43 хувь нь их, дээд сургууль төгсөгчдөөс өндөр цалин авч байгааг тэрбээр танилцуулгадаа онцолж, энэ хөдөлмөрийн зах зээлийн шингээлтээс алдагдсан боломж болон үр ашгийг тооцоолох шаардлагатай гэсэн юм. Мөн хүн ам зүйн учир шалтгааныг хөдөлмөр эрхлэлтийн бодлогод анхаарах хэрэгтэй нь судалгаагаар тогтоогдсон талаар дурдав. 2035 онд 2000 оноос хойш төрсөн залуус хөдөлмөрийн насны хүн амын 43 хувийг бүрдүүлнэ гэсэн тооцоог судлаачид хийсэн байна. Мөн албан бус хөдөлмөрийг зохистой хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэх асуудлыг бүх түвшинд анхаарч шийдвэрлэх шаардлага тулгарч буй юм. Хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, гадаад улсууд руу чиглэж байгаа ажиллах хүчнийг дотооддоо хэрхэн шингээх, цагаачлалын асуудалд ямар бодлого баримтлах зэрэг олон асуудлыг судалгааны хүрээнд хамруулан авч үзсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчид, их, дээд сургууль, коллежид элсэгчдийн тоо 2026-2027 оноос эрчимтэй нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа тул их дээд сургуулиудын тоог цөөлөх бус сургалтын чанарыг сайжруулах, мөн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн төгсөгчдөд чиглэсэн тодорхой бодлого баримтлах нь шаардлагатайг судалгааны дүн илэрхийлж байгаа аж.

“ДНБ-ий өсөлтийг хангахад 159-228 мянган ажиллах хүч нэмж шаардагдана“
“ДНБ-ий өсөлтийг хангахад 159-228 мянган ажиллах хүч нэмж шаардагдана“
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.