Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коста-Рика ОУВС-гаас 1.75 тэрбум ам.долларын тусламж хүсжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 55 секунд

Коста-Рика улсын эрх баригчид цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн үр дагавруудыг даван туулахын тулд Олон улсын валютын сангаас 1.75 тэрбум ам.долларын тусламж хүссэн байна.

Эрх баригчдын мэдэгдэж буйгаар төсвийн алдагдал 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 9 хувиас давж магадгүй аж. Мөн улс орны эдийн засаг 5 хувиар буурна гэж Төв банк нь таамаглаад буй. ОУВС Коста-Рика улсад цар тахалтай тэмцэхэд нь зориулж дөрөвдүгээр сард 504 сая ам.долларын яаралтай санхүүжилт олгож байжээ.

Коста-Рикад коронавирусний халдварын нийт 39699 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 418 хүн нас барсан юм. Засгийн газар гуравдугаар сарын 16-нд онцгой байдал зарласан байна. 

Олимпын бамбарыг Токиогийн музейд түр байршуулжээ
Олимпын бамбарыг Токиогийн музейд түр байршуулжээ
 
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав