ҮЙЛ ЯВДАЛ: ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой асуудлаар Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 3-ны лхагва гарагт болох зарим үйл явдлууд:

08.30 цагт: Ус сувгийн удирдах газарт: Усны газар, Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубээс “Нийслэлийн ундны ус” сэдвээр өглөөний уулзалт зохион байгуулна.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 цагт: Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал болно.

11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой асуудлаар ҮАБЗ болон ҮХЦ-д гаргасан хүсэлтийн талаар Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд мэдээлэл хийнэ.

12.30 цагт: МУИС-д: “Хууль эрх зүйн зөвлөгч оюутан” өдөрлөг болно. Утас: 9458-2204.

10.00-12.00 цагт: УНТЭ-ийн Амбулторид: “Донор танд баярлалаа” талархалын өдөрлөг болно. Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд оролцож нээлттэй мэдээлэл өгнө. Утас: 9912-2471.

-Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд: УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нарын гомдлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

10.00-12.00 цагт: МҮХАҮТ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран бизнесийн зээл, санхүүжилт, зөвлөх үйлчилгээг танилцуулна.

-Улаанбаатар дахь Русский дом буюу Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд: “Үнэн алдартны Монгол: өчигдөр, өнөөдөр, маргааш” номын нээлт болно.

Даян нуурт их хэмжээний загас хорогджээ
Даян нуурт их хэмжээний загас хорогджээ
 
ШУУД: Спортын Арбитрын шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзлээ
ШУУД: Спортын Арбитрын шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!