Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгээс хийсэн хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "МАН сүүлийн найман жил авлигатай тэмцлээ. Тэмцэх тусам авлигын индекс нэмэгдэж байна" гэх мэдээлэл хийсэн.
Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр "Дамшиглаж суухаар тус дэм болооч. Танай нам засаглах цаг ирэх биз. Би тэгж найдаж буй. Тэр цагаа угтан одооны тэмцэлд чадлаараа оролцооч" гэх байр суурийг илэрхийлжээ.
Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "С.Баяр гуай, эрх баригчид тэмцээд байна гээд байгаа боловч авлигын үржил шимтэй хөрснөөс дэндүү ихээр услаад байгаа учраас ийм үр дүн гарах нь бараг аксиом шиг" хэмээн хариу тайлбарыг цахим хуудсаараа дамжуулан өгсөн байна.