Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Багачуудад зориулсан “The Сinemato” оркестра тайлбарт концерт ТУН УДАХГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Та хамгийн сүүлд хэзээ хүүхэдтэйгээ амьд оркестрын тоглолт үзсэн бэ?

-Сурагчдын амралтыг тохиолдуулан нэгэн гайхалтай тоглолтыг та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна. Хүүхдүүдийн хамгийн дуртай, магадгүй томчууд бидний ч одоог хүртэл дурлан шимтэн үздэг кинонууд болон алдартай аниме бүтээлүүдийн сэтгэлд хоногшсон дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээсэн аялгуунуудыг тоглох "The Сinemato" оркестра тайлбарт концерт.
"Хөгжим-хүүхдийн боловсролд" хөтөлбөрийн хүрээнд хүүхэд болон өсвөр насны хүүхдүүдийн хөгжмийн боловсролд мэдлэг олгох тайлбарт концерт удахгүй болох гэж байна.


Тодруулбал, 2024 оны дөрөвдүгээр сарын 6,7-нд 14:00 болон 17:00 цагуудаас ердөө 4 удаа тоглохоор "Анир саунд рекордс" бэлтгэл ажилдаа оржээ.

Аниме болон холливудын шилдэг хүүхэлдэйн кино болон хүүхдүүдийн дунд трэнд болоод байгаа шилдэг киноны хөгжимнүүд 100 хувь амьд тоглолт, тайз дэлгэц сүүлийн үеийн технологийг ашигласан төгс шийдэл, хүүхдүүд болон гэр бүлээрээ үзэх таатай орчинд таныг урьж байна.

https://ticket.mn/event/2043 сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

ТОДРУУЛГА: Газын дэлбэрэлттэй холбоотой эцсийн дүгнэлт гараагүй байна
ТОДРУУЛГА: Газын дэлбэрэлттэй холбоотой эцсийн дүгнэлт гараагүй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.