Дүнжингарав худалдааны төвийн уулзварт өнгөрөгч нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, улмаар томоохон хэмжээний осол гарч, дэлбэрэлт болсон байдаг. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн ажлын хэсэг гарч ажиллаж буй ч одоогоор эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа аж.
Энэ талаар ЦЕГ-аас "Өнөөдрийн байдлаар газын дэлбэрэлттэй холбоотой эцсийн дүгнэлт гараагүй байна" гэв. Мөн өөр эх сурвалжийн мэдээллээр "Дүгнэлт гарахад ойролцоогоор 7-8 хоногийн хугацаа шаардана" гэлээ.
Ташрамд сануулахад, УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү, "Газ дэлбэрсэнтэй холбоотой асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Үүнд цагдаагийн байгууллага болон прокурорын хамтарсан ажлын хэсэг гараад хэрэг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарчихсан явж байгаа" гэх мэдээллийг өгч байсан юм.