Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын инээдмийн баярын өдөр тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр тохиож байна. Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Ингэхдээ хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг. Орчин үед хүмүүс уламжлалын дагуу энэ өдрийг өглөөнөөс орой хүртэл онигооноос сэдэвлэсэн аргаар хуурах, хуурамч даалгавар өгөх зэргээр тэмдэглэн бие биенээ хөгжөөдөг байна.

Үүсэл гарлын тухай авч үзвэл, Григорийн он тооллын дараахнаас туйлдаж ядарч зовсон ард түмнийг хөгжөөх зорилгоор инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж ирсэн гэх нь бий. Европын орнуудад 17 дугаар зууны үед үүссэн гэх нь ч бий. Францын хаан энэ өдөр болдог шинэ жилийн баярыг нэгдүгээр сарын нэгэнд тэмдэглэж байхыг зарлигдсан. Үүнийг эсэргүүцэгчид дөрөвдүгээр сарын нэгэнд тэмдэглэлт баяраа хийсээр байж. Гэхдээ нэгэнт эрх баригчдаас баярыг эл өдөр тэмдэглэхийг болиулсан тул зарим хүн тоглоом тохуу болгон нэгнээ хуурч байснаас үүссэн гэдэг.

Манайд 1968 оноос эхлэн Монголын Зохиолчдын Хороо дөрөвдүгээр сарын 1-нийг инээдмийн өдөр болгон жил бүр тэмдэглэж байхаар тогтжээ.

Энгийнээр ойлговол дөрөвдүгээр сарын нэгэн нь бие биенээ гэмгүй сайхан хуурч, тоглоом наргиа хийж баясан цэнгэдэг зугаатай өдөр юм.

Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.