УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хүмүүсийг луйвардсан Бэлтэс мөрөн, Ард гээд юу юу ч билээ. Хувьцааных нь ханш хэд дахин буучихсан. Нөгөө нөхдүүд нь улс төрд орно гээд л явж байна" гэв.