Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэн Г-г сураггүй алга болсноос хойш 3 сарын дараа ар, гэр нь Онцгой байдлын газарт ханджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Завхан аймгийн иргэн 82 настай Г нь 2023 оны арванхоёрдугаар сарын 9-нд тус сумын Алдар багийн “Баруун хайрхан” гэдэг газар айлд хонож байна гэж мэдэгдсэнээс хойш сураггүй алга болжээ. Хамгийн хачирхалтай нь Г-ийн ар гэр нь 2024 оны гуравдугаар сарын 25-нд аймгийн Онцгой байдлын газарт хандсан байна.

Тус аймгийн Цагдаагийн газраас эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авсаны дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид аймгийн Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран иргэн Г-г эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 27-ны өдрийн 11:15 цагаас эхлэн Алдархаан сумын Алдар багийн “Зүүнхайрхан”, “Баруунхайрхан” ууланд 20 км газрыг явганаар болон автомашинтайгаар зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 20:02 цагт зогсоосон. Өнөөдөр өглөө 09:00 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна.

БШУЯ: Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрөөс хасна гэдэг нь худал
БШУЯ: Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрөөс хасна гэдэг нь худал
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.