Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон автозамд 17 машин мөргөлдсөн осол өчигдөр гарсан билээ. Ослын улмаас бэртэж гэмтсэн нийт 14 иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт хүргэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн. Ингэхдээ есөн иргэн нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буцсан байдаг.
Тэгвэл ГССҮТ-д хоёр иргэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлыг нь тодруулахад "Нэг иргэний биеийн байдал хүнд Эрчим эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Мөн толгойн мэс заслын тасагт гавал тархи болон нүүрсний нийлмэл гэмтэл оноштойгоор хэвтэн эмчлүүлж буй нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа" гэлээ.