Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

ЦУОШГ-аас малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд дараах сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна.

Тодруулбал, өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. Бусад нутгаар цас орохгүй.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11...+16 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр +5...+10 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан байна.

Шоронжсон системийн ХОХИРОГЧИД
Шоронжсон системийн ХОХИРОГЧИД
 
Таарамжгүй харилцааны улмаас бусдыг зодож, онц хэрцгийгээр санаатай хөнөөсөн БНХАУ-ын иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Таарамжгүй харилцааны улмаас бусдыг зодож, онц хэрцгийгээр санаатай хөнөөсөн БНХАУ-ын иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.