Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын усанд орох өрөөнд байрлуулсан камер нь ажилладаггүй нь тогтоогдсон тул зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзжээ

Огноо
Унших
1 минут 18 секунд

Орхон аймгийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын усанд орох өрөөнд камер байршуулсан” гэх мэдээллийг шалгасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хянаад хэвээр үлдээж, тус газарт прокурорын мэдэгдэл хүргүүлжээ. Тодруулбал, аймгийн Цагдаагийн газраас дээрх мэдээллийн мөрөөр холбогдох шалгалтыг явуулахад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын усанд орох өрөөнд байрлуулсан камер нь ямар нэгэн тоног төхөөрөмжид холбогдоогүй, бичлэг хийдэггүй болох нь тогтоогдсон байна.

Тиймээс эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасан “зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх” зөрчлийн шинжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, ялангуяа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг холбогдох албан тушаалтнуудад танилцуулж, сургалт зохион байгуулж, цаашид хүний эрхийн зөрчил гаргахгүй байх талаар мэдэгдэл хүргүүлсэн байна.

Ж.Чинбүрэн: Эмийн түр хороонд шаардлагатай баримт, материалаа ирүүлэхгүй байгаа байгууллагуудыг маргааш ЧУУЛГАНЫ хуралдаанд зарлана
Ж.Чинбүрэн: Эмийн түр хороонд шаардлагатай баримт, материалаа ирүүлэхгүй байгаа байгууллагуудыг маргааш ЧУУЛГАНЫ хуралдаанд зарлана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.