Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

BBC: Ерөнхий сайд асан С.Батболдыг авлигын мөнгөөр АНУ-д тансаг зэрэглэлийн хоёр орон сууц худалдан авсан гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 22 секунд

"Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдыг авлигын мөнгөөр Нью-Йорк хотод тансаг зэрэглэлийн хоёр орон сууц худалдаж авсан хэмээн АНУ-ын албаныхнаас мэдэгдлээ" гэж BBC агентлагт мэдээлжээ. Тодруулбал, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболдыг гэр бүлийнх нь удирддаг компаниараа дамжуулан уул уурхайн томоохон гэрээ байгуулсныхаа дараа байр худалдаж авсан гэж үзэж байна гэсэн байна. Иймд прокурорууд Манхэттений төвд байрлах 14 сая долларын үнэтэй үл хөдлөх хөрөнгийг хурааж авахаар ажиллаж байна. Харин Сү.Батболд /Улстөрч, 60 настай, УИХ-ын гишүүн/ буруутгагдаж буй хэргээ үгүйсгэсэн гэжээ.

BBC агентлагт мэдээлэхдээ "Уул уурхай бол Монголын эдийн засгийн гол салбар юм. Сү.Батболд уг үндэслэлгүй нэхэмжлэлийн эсрэг өөрийгөө өмгөөлөх боломж олгох шүүх хуралдааныг тэсэн ядан хүлээж байна" гэж түүний өмгөөлөгч Орин Снайдер Ройтерс агентлагт мэдээлсэн байна.

Түүний худалдаж авсан гэх хоёр орон сууц нь "The Carlton House"-т, нөгөө нь "The Park Imperial"-д байрлалтай 70 давхар шилэн тэнгэр баганадсан байшин гэжээ.

Мөн АНУ-ын прокурорууд "Түүнийг хууль бус компаниудаар дамжуулан уул уурхайн гэрээ хийж, олон сая долларыг гэр бүлийнхээ тансаг амьдралд зарцуулсан. Сү.Батболдын Ерөнхий сайд байх үедээ зуучлагчаар дамжуулан удирддаг байсан “Catrison” гэгддэг компани нь өмнө нь уул уурхайн үйл ажиллагаа явуулсан түүхгүй ч 68 сая долларын олборлолтын гэрээ байгуулсан бөгөөд олон сая долларыг гадаад дахь банкны данс руу шилжүүлсэн байна. Энэ мөнгөний тодорхой хэсгийг Манхэттен дэх орон сууцаа худалдан авахад зарцуулсан" гэж прокурорууд мэдэгджээ.

Сү.Батболдод ял сонсоогүй байгаа ч прокурорын нэхэмжлэлийг хүчинтэй гэж шүүх үзвэл өмч хөрөнгийг нь төр хураан авах боломжтой талаар ч дурдсан байна.

Эх сурвалж: BBC

ЗӨВЛӨМЖ: Хүүхэд тань худлаа ярьсаар байвал том болох тусам дээрэлхүү зан чанартай болох магадлалтай
ЗӨВЛӨМЖ: Хүүхэд тань худлаа ярьсаар байвал том болох тусам дээрэлхүү зан чанартай болох магадлалтай
 
Өнөө маргаашдаа нойтон цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурна
Өнөө маргаашдаа нойтон цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.