Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

Өнгөрсөн баасан гарагт Хөгжлийн банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал дуусаж, шийдвэрээ гаргасан. Улмаар 27 шүүгдэгчийг цагаатгасан байдаг. Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс тайлбар өглөө. Тухайлбал,

Шүүгдэгч Н.Мөнхбатын тухайд, Анхан шатны шүүхээс түүнд холбогдох "Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон" гэмт хэргийг хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон байх тул түүнд холбогдох бусад гэмт хэргийн гэм бурууг нэг мөр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

“Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар зурсан“ гэх Г.Байгалмаагийн хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шалгана
“Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар зурсан“ гэх Г.Байгалмаагийн хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шалгана
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.