Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрүүдэд хянан хэлэлцэж шийдвэрээ танилцуулсан билээ. Тухайлбал, Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны газрыг барьцаалж Хөгжлийн Банкнаас зээл авсан хэрэгт тус холбооны гишүүн, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Г.Байгалмааг холбогдуулан шалгасан.
Ингэхдээ анхан шатны шүүхээс түүнд холбогдох “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар” зурсан буюу хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх гэмт хэргийг хууль ёсны ба үндэслэлгүйгээр, таамаглан байдлаар цагаатгаж шийдвэрлэсэн. Тэгвэл Давж заалдах шатны шүүхээр түүнд холбогдох хэргийг цагаатгасныг хүчингүй болгож, нийт гэм бурууг нэг мөр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.