Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу нарт шүүхээс хорих ял оноосон талаар бид өмнө МЭДЭЭЛСЭН. Тэгвэл тэдэнд дараах үндэслэлээр ял оноожээ. Тодруулбал,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр АТГ-аас МША явуулсан Н.Мөнхбат нар нь Худалдаа хөгжлийн банканд давуу байдал бий болгон зах зээлийн ханшаас өндөр үнээр буюу 27,598,081,637 төгрөгөөр 14 давхар барилгаас ердөө хоёр давхарыг нь худалдан авсан гэх хэргийг 2023 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн хэлэлцэж 07-ны өдөр шүүх шийдвэрээ гаргасан.
Ингэхдээ байрыг хэт өндөр үнээр авсан нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг мөн гэж үзээд тус байрны зах зээлийн ханшийн зөрүү 4,9 тэрбум төгрөгийг худалдаа хөгжлийн банкнаас гаргуулж Хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсэн шүүгдэгч нараас Н.Мөнхбат нь мөн Монлаа ХХК-д 2014 онд 3 сая ам.долларын зээл олгосон нь мөн албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг мөн гэж үзсэн ингээд Н.Мөнхбатад 4 жилийн хорих ял, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулууд 2 жилийн хорих ял, ТУЗ-ийн дарга н.Шинэбаатарт 2 жилийн хорих ял тус тус оноосон.