Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: 731 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

"/2020.08.28/ Өчигдөр ХӨСҮТ-ийн 3,  Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 731  хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.
Шинжилгээний хариуг задалж хэлвэл: 

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүний  шинжилгээ,
  • 08.27-нд Сөүл-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ,
  • 08.09-нд Франкфурт-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ, 
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 30 хүний шинжилгээ, 
  • Гадаадын улс орон луу явах хүсэлт гаргасан 23 хүний шинжилгээ,
  • Орхон аймагт тусгаарлагдсан 91 хүний давтан шинжилгээ
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн 17 жолоочийн шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй байна.

МУ-д  нийт батлагдсан тохиолдол 301 байна. Үүнээс 291 иргэн эдгэрсэн байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтанд 25  хүн, гэрийн ажиглалтанд 40 хүн байна. Ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 226 хүн байна.

ХӨСҮТ-д одоо 10  хүн эмчлэгдэж байна. 9 хүний биеийн байдал хөнгөн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ. 

“Сургалт, биеийн тамирын цогцолбор”-ын нээлтийн ажиллагаа болов
“Сургалт, биеийн тамирын цогцолбор”-ын нээлтийн ажиллагаа болов
 
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.