Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүүхэд залуучуудын театр”-ын барилгын ажил бүрэн дуусжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалд баригдаж буй “Хүүхэд залуучуудын театр”-ын барилгын ажил бүрэн дуусаж, тун удахгүй ашиглалтад орох гэж буй аж. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар,

“1967 онд анх "Хүүхэд залуучуудын театр" байгуулагдаж, үндэсний болон дэлхийн драмын шилдэг бүтээлүүдийг тайзнаа амилуулж байсан ч 1991 онд хувьчлагдан үгүй болсон.

Тэгвэл өдгөө тус театр Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаагаа сэргээн, хөшгөө нээх гэж байна. Бид 2019 онд анх дүүргийн соёлын ордон болгохоор шав тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байв. Харин Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар "Хүүхэд залуучуудын театр" болгох шийд гаргаж байв.

Театр ашиглалтад орсноор иргэд хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ ойртож тав тухтай, орчин үеийн хүүхэд залуучуудын театрын чиг хандлагатай байгууламжид соёлын үйлчилгээ авах боломж бүрдэнэ" гэж өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

ОУ-ын хэмжээний Их Мастер Ө.Сэнгэсамдан “Super Brain” шоуны ялагч боллоо
ОУ-ын хэмжээний Их Мастер Ө.Сэнгэсамдан “Super Brain” шоуны ялагч боллоо
 
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.