Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британийн цог жавхлант эзэн хаан III Чарльз “Монгол хаан” жүжгийн багт талархлын захидал илгээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Монгол хаан” жүжгийг Б.Баатарын найруулгаар Лондон хотын Колизум театрт өнгөрөгч 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 2 хүртэл 15 өдрийн турш 17 удаа тоглож, нийт 40 мянга орчим үзэгчдэд толилуулсан билээ. Тэгвэл Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог жавхлант эзэн хаан III Чарльз “Монгол хаан” жүжгийн багт талархлын захидал илгээж, мэндчилгээ дэвшүүлснийг Эзэн хааны хувийн нарийн бичгийн даргын туслах Муна Шамсуддин Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан уламжилжээ.

Энэхүү захидалд:

Эрхэм дээдэст өгөөмөр бэлэг болгон сайн сайхныг ерөөн илгээсэн уран зураг, санаа тавьж бичсэн захидалд талархал илэрхийлэхийг Эзэн хаан надад даалгасан билээ. Та бүхний сэтгэл гарган илгээсэн захидалд ихэд талархаж байна. Эзэн хааны зүгээс Та бүхэнд ч бас Зул сарын баярыг сайхан тэмдэглэж, шинэ ондоо үлэмж амжилт гаргахыг хүссэнийг хүлээн авна уу. Эрхэм дээдэс “Монгол хаан” жүжгийн баг, Монгол Улсын Элчин сайдын яамны хамт олонд эл мэндчилгээг хүргэхийн ялдамд чин сэтгэлийн талархал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байна" хэмээжээ.

Ташрамд дурдахад, саяхан “Монгол хаан” жүжиг Азийн аялал тоглолтоо Сингапур улсаас эхлүүлэх Гэрээ байгуулж, Марина Бэй Сэндс цогцолборын Сэндс театрт 10 дугаар сарын 17-ны өдрөөс дөрвөн долоо хоног тоглож, улмаар Ази, Европ, Арабын Булангийн орнуудад олон улсын аялан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа билээ.

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлыг өнөөдөр хуралдуулахаар болжээ
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлыг өнөөдөр хуралдуулахаар болжээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.