Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: А.Ганхуяг ногоон автобусаа иднэ үү, шатаана уу, хадгална уу НИЙСЛЭЛД ХАМААГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 14 секунд

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна.

----------------------

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга:

-Манай нийслэл ямар дүлий юм бэ. ХҮН намын бүлгээс 2024 оны гуравдугаар сарын 7-нд таниас асуулга асуусан. Энэ асуулгын хариуг яагаад өгөхгүй байгаа юм. Бодвол танд очсон байлгүй дээ. Доод хүмүүс нь дарчихаагүй бол.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Нийслэл дүлий байна. 10 хүн угаартаж нас барчхаад байхад эмгэнэл илэрхийлэхгүй байна гэх зүйлийг хэллээ.

Би тань шиг хүний үхэл, хагацлаар улс төр хийж шоуддаггүй хүн. Би 10 талийгаачийн ар гэрийнхэнтэй бүгдтэй нь уулзаад буцалтгүй тусламж, дэмжлэгүүдээ үзүүлсэн.

Би энэ тухайгаа нэг ч хэвлэлээр гаргаагүй. Угаасаа цацахыг хүсэхгүй байна. Учир нь хүний амь нас хохирчхоод байхад улс төрийн ашиг хонжоо олох сонирхол надад алга. Хоёрдугаарт таны асуулгын хариуг бичгээр хүргүүлнэ. Таны асуусан асуултын 7-8 нь АТГ, прокурорын хариулт байна лээ. Хамгийн сүүлд нь намайг ногоон автобусыг яагаад хилээр буцааж гаргахгүй байгаа юм гэсэн байсан. Тэр асуудал бидний хэр хэмжээнээс хэтэрсэн. Огт хамаагүй.

"Тэнүүн Огоо" компанийн захирал асан А.Ганхуяг ногоон автобусаа иднэ үү, шатаана уу, хадгална уу тэр хүний асуудал.

Тиймээс НЗДТГ-т огт холбоогүй асуудлуудыг надаас асуусан байна лээ. Та ногоон автобусаар өнгөрсөн жилээс хойш л байнгын улс төрийн хонжоо хайж байгаа. Бид харин эсрэгээрээ хохиролгүй болгох процессоо хийгээд өнөөдөр 16:00 цагаас Засаг даргын зөвлөлийн хурлаар "Тэнүүн-Огоо" компанийн үнэлгээтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

Үнэлгээг цэвэр мэргэжлийн байгууллагууд хийдэг. Тусгай зөвшөөрөлтэй компаниудаар хийлгүүлсэн үнэлгээнүүдийг нэгтгээд өнөөдөр ярилцана. Үүний дараа таны асуулгын хариуг хүргүүлнэ.

НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга:

-Х.Нямбаатар дарга аа. Эмгэнэл илэрхийлье гэдэг чинь шоу биш ээ. Зүгээр хүн ёсны харилцаа. Мэдэгдэл гаргаад тавьчихад юу нь тэгж их улс төр хийлээ гэж яриад байдаг юм. Асуулга дээр хуулийн хугацаа гэж байдаг биз дээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Хуулийн хугацаа хэтрээгүй байна. 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Та өнгөрсөн 7 хоногт асуулга өгсөн байна. Хугацаа хэтэрсэн мэтээр ярьж болохгүй. Ногоон автобус "Тэнүүн-Огоо" компанийн өмч. Өмчийг бид худалдаж авахгүй. Иймд тэр автобусыг яах нь тус компанийн асуудал шүү дээ. Тиймээс ийм зүйл ярьж иргэдийг төөрөгдүүлэх хэрэггүй.

Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ
Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.