Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Т.Батцогтыг БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байхад газар олголт тэлж, Тэрэлжтэй нийлсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр /2024.03.25/ 11.00 цагт эхэллээ.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт:

-Иргэд дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, газрын албанд материалуудаа өгсөн ч шийдэж өгөхгүй 1-2 жил болж байна гэх гомдлыг тавьдаг. Газрын гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэхээ больсон. Зөвхөн QR кодоор цахимжуулаад явж байгаа ч бодит амьдрал дээр асуудал тийм биш байгаа шүү.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Бидний батлуулсан Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах хуулийг дагаж Монгол Улсын газрын тухай хуульд өөрчлөлт орсон. Төвийн зургаан дүүрэгт газар олголтыг хориглосон. Инженерийн шугам сүлжээ, замбараагүй газар олголт хийж үүнээс шалтгаалж агаар, хөрс усны бохирдлын асуудал шийдэгдэхгүй байна.

Таныг ялангуяа Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байх хугацаанд тус дүүргийн газар олголт тэлж цаашаагаа Тэрэлжтэй нийлсэн.

Тиймээс цаашид инженерийн шугам сүлжээгүй газар дүүргийн Засаг дарга нар газар олголт хийхийг бүр мөсөн хориглосон. Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн иргэдээс ихэнх өргөдөл, гомдол ирсэн. Эдгээр гомдлыг хянаж дууссан.

“ШИЛЭН“ ажиллагаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэллээ
“ШИЛЭН“ ажиллагаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.